Сурагчийн дүрэм

“УЛААНБААТАР–ЭМПАТИ”
СУРГУУЛИЙН СУРАГЧИЙН ДҮРЭМ

“Улаанбаатар – Эмпати”сургуулийн сурагч нь дараах шаардлага, дүрмийг чанд сахин нэр төртэйгээр биелүүлэх үүрэгтэй. Үүнд:

1. Хичээлийн цагт сурагчийн дүрэмт хувцас заавал өмсөнө.
2. Хичээлийн болон шалгалт, сонгон суралцах дугуйлан, клубын цагийг чанд баримталж идэвхтэй хамрагдана.
3. Хичээл сургалтын явцад бусдад саад учруулах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байна.
4. Сургуулийн удирдлага, багш, ажилтнуудын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, илтгэж байна.
5. Сургууль, анги танхимын тавилга, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ном сурах бичгийг ариг гамтай эдэлж хэрэглэнэ.
6. Бүдүүлэг үг хэрэглэх, хараал хэлэх, ёс зүйгүй, зохисгүй байдал гаргахыг хориглоно.
7. Багш, ажилчид, ахмад хүмүүс, үеийн нөхдөө ямагт хүндэтгэн харилцаж сургуулийн дотоод дэг, ёс журмыг сахин биелүүлнэ.
8. Хичээл, сургалтын цагт ухаалаг гар утас хэрэглэх, үс гэзгээ элдэв өнгөөр будах, урт ургуулах, охид хэт өндөр өсгийтэй гутал өмсөх, том ээмэг, бөгж зүүх, хумсаа урт ургуулж тод өнгөөр будах, хөвгүүд ээмэг зүүхийг хориглоно.
9. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хичээл, сургалтаас чөлөө авах хүсэлтээ сургалтын менежерт тавьж бичгээр албан ёсны чөлөө авна. Үүнд:
• Өвчний шалтгаан
• Гачигдлын шалтгаан
• Сургуулиас гадуур албан ёсны үйл ажиллагаанд оролцох
10. Анги танхимын цэвэр, цэмцгэр байдлыг сурагч бүр сахих үүрэгтэй. Сурагчид нэрсийн дарааллаар ангийн жижүүрийн үүрэг гүйцэтгэн өдөр тутмын цэвэрлэгээ хийнэ.
11. Их завсарлагаанаар хөнгөн зууш идэж, цай, ундаа ууж болно. Хичээл дээр хоол хүнсний зүйл хэрэглэхийг хориглоно.
12. Сурагч хүн өөрийн болон найз нөхөд, анги хамт олон, сургуулийнхаа нэр төрийг ямагт хамгаалж өндөрт өргөж явах үүрэгтэй.
13. Хичээл номондоо шамдан суралцаж, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд тогтмол идэвх, санаачлагатай оролцоно.
14. Үндэсний болон хүн төрөлхтний дэвшилтэд зан заншил, ёс зүй, соёлын үнэт өвөөс суралцаж хүндэтгэн дээдэлнэ.