УЛААНБААТАР-ЭМПАТИ СУРГУУЛИЙН ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Сургуулийн эцэг эхийн зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) нь сурагчдын осол, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, хүүхдийн хөгжил, төлөвшилийг хангах сургалтын олон талт үйл ажиллагаа, сургууль-багш-эцэг эхийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой эцэг, эхийн төлөөллийн байгууллага юм.
1.2. Зөвлөлд сургуулийн бүх анги, бүлэг /8-12 дугаар анги/-ийн эцэг эхчүүдийн төлөөлөл хамрагдах ба зөвлөлийн хуралд саналаа илэрхийлэх, зөвлөлөөс зохион байгуулж буй ажилд оролцох нийтлэг эрх, үүрэгтэй байна.
1.3. Бүлэг тус бүрийн эцэг эхийн зөвлөлөөс 1 гишүүнийг төлөөлөл болгон сургуулийн эцэг эхийн зөвлөлийн тэргүүлэгчээр сонгоно.
1.4. Нийт анги, бүлгүүдийн эцэг эхийн зөвлөлийн дээд байгууллага нь эцэг эхийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал байх ба нийт тэргүүлэгчээс бүрдэнэ.
1.5. Зөвлөлийн даргыг зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар сонгоно.
1.6. Зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч нараас төлөөлөл болгон оролцуулж болно.
1.7. Зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, тэмдэглэл хөтөлсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна.
1.8. Гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэй үед зөвлөлийн хурлыг хүчин төгөлдөрт тооцож, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд зөвлөлийн даргын саналаар шийдвэрлэнэ.
1.9. Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал нь явуулах үйл ажиллагаагаа хичээлийн нэг жилээр төлөвлөж, ажлын ерөнхий чиглэл, график гарган, хийж гүйцэтгэх ажлаа улирлаар наривчлан төлөвлөнө.
1.10. Зөвлөл нь тэргүүлэгчдийн хурлаараа дамжуулан хичээлийн жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулна.

Хоёр. Чиг үүрэг

2.1. “Ном”, “Авъяас” болон бусад дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх, хамтран зохион байгуулах, үр дүнг тооцох,
2.2. Сургуулийн сургалтын болон сургалтаас гадуурх үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж, хамтран ажиллах,
2.3. Сургуулийн хөгжлийн бодлого, сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох, саналаа өгөх, үр дүнг тооцох,
2.4. Сургалтын чанар сайжруулах, хүүхдийн хөгжил, төлөвшлийг хангах, эрхийг хамгаалах ажлын үр дүн, түвшингийн талаар сургуулийн удирдалага, багш нарын зөвлөлд санал оруулах,
2.5. Сурагчдын дотуур байрын болон гал тогооны үйл ажиллагаанд хяналт тавих, энэ асуудлаар сургуулийн захиргаатай хамтран ажиллах,
2.6. Сургууль, сургалтын материаллаг нөхцөл, хангамжийн асуудалд хяналт тавьж, сайжруулах асуудлаар санал боловсруулах, хэрэгжүүлэх,
2.7. Шаардлагатай асуудлаар зөвлөлөөс тодорхой шийдвэр гаргаж, сургуулийн захиргаанд санал тавих, хамтран хэрэгжүүлэх

Гурав. Хамтын ажиллагаа

3.1. Сурагчдын нийгэмших үйл ажиллагаанд идэвхитэй оролцож лекц сургалт, хүмүүжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулах, (тухайн сард нэг анги даах гэх мэтээр үйл ажиллагаагаа явуулах)
3.2. Эрүүл амьдрах ухаан, зөв хооллолтыг дэмжиж ажиллах,
3.3. Амьдрах ухааны сургалт болон танхимаас гадуурх аливаа ажил, сургалтын үйл ажиллагаанд оролцож туслах,
3.4. Эцэг эхэд сурган хүмүүжүүлэх арга ухааны талаар зөвлөгөө өгөх, сэтгэл зүйчидтэй хамтран ажиллах ажлыг зохион байгуулах,
3.5. Анги хамт олноороо сургуулиас гадуур хэн нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэхгүй, эцэг, эх, багш нарын зөвшөөрөл, хараа хяналтгүйгээр гадуур бөөнөөрөө явахгүй байхыг сурагчдад сануулж ойлгуулах,
3.6. Эцэг эхийн зөвшөөрөлгүй бусдын хүүхдийг сургуулиас гадагш авч явахгүй байхыг нийт эцэг эхчүүдэд анхааруулах,
3.7. Сургуулийн орчинд багш болон ажилчидтай хүндэтгэлтэй харьцаж, тэдний хөдөлмөрийг хүндэтгэхийг, сурагчдад ойлгуулах,
3.8. Сургуулийн вэб сайтад эцэг эхийн зөвлөлөөс явуулж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг байрлуулах,
3.9. Зөвлөлөөс явуулж буй үйл ажиллагааг сургуулийн сурагчдад мэдээллийн самбар, цахим шуудан, нээлттэй өдөрлөгүүд, сурган хүмүүжүүлэх сургалт болон багш нараар нь дамжуулж хүргэнэ.

Дөрөв. Үйл ажиллагааны зарчим

4.1. Зөвлөлийн тэргүүлэгчид нь сургуулийн удирдах зөвлөл, менежментийн багийн удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулна.
4.2. Сургуулийн бүлэг тус бүрийн эцэг эхийн зөвлөлөөс гарсан санал, шийдвэрүүдийг нэгтгэж уг асуудлыг сургуулийн удирдах зөвлөл, удирдлагад танилцуулж шийдвэрлүүлнэ.
4.3. Зөвлөлийн тэргүүлэгчид нь сургуулийн жилийн ажлын төлөвлөгөөтэй ажлаа уялдуулан зохион байгуулна.

Тав. Зөвлөлийн эрх, үүрэг

6.1. Сургууль, дотуур байр, хоолны газар, хичээл сургалт, багшийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар санал хүсэлтээ сургуулийн захиргаа, удирдах зөвлөлд гаргах,
6.2. Эрдэм боловсролтой “Зөв Монгол хүн”-ийг төлөвшүүлэхэд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх, багш-хүүхэд-эцэг эх- сургуулийн холбоог бэхжүүлэх,
6.3. Суралцагчдыг хууль, дүрмээ хүндлэн дээдэлж, сахин биелүүлдэг болгоход тусалж, дэмжлэг үзүүлэх
6.4. Хүүхдийнхээ мэдлэг чадвар, төлөвшил, авьяас, бие, сэтгэл зүйн талаар сургууль,багшаас гаргасан тодорхойлолттой танилцах,
6.5. Хүүхдийн авьяас чадварыг дэмжин хөгжүүлэх,боловсрол эзэмшихэд нь шаардагдах нөхцлийг бүрдүүлэхэд сургууль, багш нартай хамтран ажиллах,
6.6. Ирээдүйн мэргэжлээ болон хичээл сонголтоо зөв хийхэд нь хүүхдэд туслах, тэдэнтэй хамтран ажиллах,
6.7. Сургалтын хэвийн үйл ажиллагаа, сурагчдын дотуур байрны ая тухтай байдлыг хангахтай холбогдуулан сургууль, багш, хүүхдээс тавьсан шаардлагыг хангах арга хэмжээ авч ажиллах,
6.8. Хүүхдийг гэр бүлийн орчинд сургахад эцэг, эхэд туслах, хүүхдийг сурах арга барил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх,

Зургаа. Сургуулийн эрх, үүрэг

7.1 Эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах, гаргасан шийдвэрийг хүндэтгэн сахиж биелүүлэх;
7.2 Холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, эцэг, эхийн зөвлөлийн шийдвэрийг мөрдөх, тэдгээрийг суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчлах,
7.3 Суурь, бүрэн дунд боловсролын стандартыг мөрдөж, сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах,
7.4 Сургалтын ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөх, хичээлийн хуваарь, үргэлжлэх хугацааг мөрдөх;
7.5 Хичээлийг багш, суралцагчийн хамтын бүтээлч үйл ажиллагаа болгон зохион байгуулах, суралцагчийг сэтгэн бодох, бие даан ажиллах чадвар, дадал, сурах аргад сурахад нь туслах,
7.6 Сурах явцад тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчидад зөвлөх, туслах;
7.7 Хүүхдийн авьяас, чадвар, сонирхлыг нээн илрүүлж, чиг зорилготой хөгжүүлэх, мэргэил, хичээл сонголтоо зөв хийхэд нь туслах,
7.8 Хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
7.9 Сургалтын ажлын эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангаж ажиллах;
7.10 Хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн асуудлаар эцэг, эх, асран хамгаалагчид шаардлагатай мэдээлэл өгөх;
7.11 Боловсролын тухай хуульд зааснаас гадна сургууль болон багш, суралцагчийн сургалтын ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, хориглох;

Долоо. Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн

Эцэг эхийн зөвлөлийн тэргүүлэгчид:

Анги бүлэгСурагчийн нэрХэн нь болохҮүрэг
18-ВБолдхэтАавЭцэг эхийн зөвлөлийн дарга
210-АЗулсарЭэжГишүүн
39-СТулгаЭэжГишүүн
48-АБаатархаанЭэжГишүүн
512-ССайнзаяаЭэжГишүүн
611-АУ. БилгүүнАавГишүүн
79-СЧинтулгаАавГишүүн
88-ААзбилэгЭэжГишүүн
98-ВСолонгоЭэжГишүүн
109-ААнанда-УулАавГишүүн
1111-СУуган-ЭрдэнэАавГишүүн
1212-ВАмарбатЭэжГишүүн