Онцлог давуу зүйл

Дотуур байр

Сурагчдын дотуур байр нь манай сургуулийн хамгийн том давуу тал юм. Сурагчид дотуур байранд амьдарснаар бие дааж сурах, шийдвэр гаргах, багаар ажиллах чадвар, бусадтай зохицон амьдрах арга ухаанд сурах гээд их олон чадвар эзэмшдэг. Дотуур байранд сурагчдын гэрийн даалгавар хийх, хичээл давтах, хувь хүний хөгжилд анхаарал тавьж, тусалж дэмжиж ажилдаг учраас сурагчдын амжилт маш өндөр байдаг. Мөн бүх мэргэжлийн багш нар ээлжлэн дотуур байранд байрлаж хүүхдүүдэд нэмэлт давтлага хичээл заадаг.

Эрэгтэй дотуур байр:

 

Эмэгтэй дотуур байр:

Сурах бичгүүд

Сурах бичиг, материаллаг баазаа Турк, Англи улсаас авдаг ба үүнээс гадна  Багш нар ЗАН-ээрээ хамтран сурах бичиг, ном товхимлыг эрхлэн гаргадаг ба сургалтандаа нэмэлт материал болгон ашиглаж байна.

Математик:

Физик:

Хими:

Компьютер:

Турк хэл:

Англи хэл:

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: