Бидний амжилт

Сургууль байгуулагдсан цагаас эхлэн багш сурагчид өнөөг хүртэл жил бүр дүүрэг, нийслэл, улс, олон улсын хэмжээний математик, физик, хими, биологи, мэдээлэл зүй зэрэг олон олимпиад уралдаанд амжилттай оролцож, шагналт байр эзэлж Монгол улсын нэрийг олон улсад өргөж ирсэн.

1994 оноос 2013 оны хооронд улсын болон олон улсын чанартай олимпиадуудаас нийт 55 алт, 71 мөнгө, 82 хүрэл медаль авчээ.

Улаанбаатар Монгол Туркийн хамтарсан сургуулийн олимпиадын амжилт

Манай сургууль нь БШУЯ, НБГ болон харьяа байгууллагуудтай хамтран улсын хэмжээний болон олон улсын чанартай олимпиад, уралдааныг байнга зохион байгуулж ирсэн бөгөөд энэ нь хүүхэд залуучуудын төлөвшил мэдлэг чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа болж ирлээ.

Уралдаануудаас дурьдвал:

–               2008 онд ЭБИКО /Мэдээлэл технологи/

–               2009 онд ИНОПЕ /Экологи, хими, биологи/

–               2010-2011 онд ISWEEEP /Мэдээлэл технологи, байгаль орчин, инженерчлэл, энерги/

–               2011 оноос жил бүр Хими, биологийн улсын олимпиад

–               2013 оноос эхлэн “Монгол хэл, соёлын наадам”

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 2016

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 2015

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 2014

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 2013

 

Олон улсын олимпиад, тэмцээн

2005 оноос өдийг хүртэл манай сурагчдын олон улсад гаргасан амжилтууд

Улсын олимпиад, тэмцээн

1997 оноос өдийг хүртэл манай сурагчдын улсын чанартай олимпиадуудад гаргасан амжилтууд