УЛСЫН ХИМИ, БИОЛОГИЙН ОЛИМПИАДЫГ 9 -Р АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

2018/04/23 2 Сэтгэгдэл

УЛСЫН ХИМИ, БИОЛОГИЙН ОЛИМПИАДЫГ 9 -Р АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

НЭГ. ЗОРИЛГО:

1. Сурагчдын хими, биологийн сэтгэлгээг хөгжүүлэх
2. Сурагчдын хими, биологийн шинжлэх ухааны цогц мэдлэгийг сорьж, авьяас, чадварыг илрүүлэх
3. Улсын олимпиадын аварга сурагчдыг шалгаруулах

ХОЁР. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ИВЭЭН ТЭТГЭГЧ:

– Улсын хими, биологийн олимпиадын хороо
– Нийслэлийн Боловсролын Газар
– Улаанбаатар-Эмпати сургууль

ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ:

ЕБС –ийн 9- р ангийн аймгийн олимпиадад 1-р байрт шалгарсан нэг сурагч, нийслэлийн олимпиадад амжилттай оролцсон эхний 12 сурагчид оролцох эрхтэй. ( ЖИЧ: лабораторын халаадтай ирэх )

ДӨРӨВ: ДҮГНЭХ ЖУРАМ:

Гүйцэтгэлийн хувь болон оролцох сурагчдын тооны 60% орчим нь АЛТАН МЕДАЛЬ, МӨНГӨН МЕДАЛЬ, ХҮРЭЛ МЕДАЛЬ, өргөмжлөл , мөнгөн шагнал
Шавь нар нь медалийн болзол хангасан багш нарт Батламж, мөнгөн шагнал гардуулна .

ТАВ: ЯВАГДАХ ХУГАЦАА:

А. Бүртгэл: 2017 оны 4 сарын 27 өдөр 09.00 – 17.00 цагийн хооронд УЛААНБААТАР-ЭМПАТИ сургуулийн 1 давхарт явагдана. Бүртгүүлэхээр ирэхдээ хувийн хэрэг, Аймгийн боловсрол соёлын газрын тухайн сурагч түрүүлснийг гэрчлэх тодорхойлолт авч ирнэ.
Бүртгэлийн хураамжгүй
Б. Олимпиад явагдах хугацаа: 2017 оны 04 сарын 28-ны бямба гарагт 09.00 цагт эхэлнэ.

Дүнгийн хурал: 2017 оны 04 сарын 28 –ны бямба гарагт 18.00 цагт УЛААНБААТАР-ЭМПАТИ сургуулийн ХУРЛЫН ТАНХИМД болно.

ЗУРГАА: ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГАЗАР

УЛААНБААТАР-ЭМПАТИ сургууль

Холбоо барих утас: 99049512, 99826412, 99299130

Улаанбаатар хот 2018.04.16

2 Comments

  • норжмаа 2018-04-24 Хариулах

    Сайн байна уу эмпати сургууль хаана байдаг вэ

  • E.enkhjin 2018-05-01 Хариулах

    2018оны биологи улсын олимпиадын дүнг бичээчээ

Сэтгэгдэл бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.