2014 оны төгсөгч М.Дуламдорж

2017/09/04 Сэтгэгдэл үлдээх

Сайн байна уу?

Намайг Мөнхбаатарын Дуламдорж гэдэг. Би Улаанбаатар-Эмпати  сургуулийн 2014 оны  шилдэг төгсөгчдийн нэг.

Анх 2011 онд энэ сургуульд элсэн орж 3 жилийн дотор  чадварлаг багш хамт олныхоо ачаар их зуйлийг сурч , мөн дотуур байранд байх хугацаандаа амьдралдаа хэрэгтэй маш олон дадал зуршлыг өөртөө бий болгож чадсан.

Одоо би Америкийн Нэгдсэн Улс дах Ютагийн их сургуульд засгийн газрын топ 100 сургуулийн тэтгэлэгээр 3 дахь жилдээ суралцаж байна.

Анх Америкийн Нэгдсэн Улсад ирээд, хэдий харь нутаг ч гэсэн ямарч асуудалгүйгээр биеэ дааж их түргэн соёлд нь дассан. Энэ бол  Улаанбаатар-Эмпати сургуульд эзэмшсэн хамгийн том чадвар болох биеэ даах чадварын ач. Сурагч бүр амьдралд хамгийн хэрэгтэй энэ чадварыг дотуур байранд байх хугацаандаа эзэмшдэг нь Эмпати дунд сургуулийн хамгийн том давуу тал.

Өөрийн туршлага дээрээ тулгуурлан хэлэхэд, хэрэв та Эмпати сургуулийн сурагч бол таньд төгсөөд гадаадад суралцах бурэн дүүрэн боломж бий. Гадаадын их дээд сургуульд апликейшн бөглөхөд хамгийн их шаардлагатай байдаг шалгалтын оноог байгалийн ухааны хичээлээ Англи хэл дээр судалдаг сурагч нар төвөггүйхэн авч чаддаг. Recommendation letter буюу тодорхойлолтыг чадварлаг багш нар сурагчиддаа зориулж академик тувшинд маш чанартай бичиж өгдөг. Мөн сургуулиудад тэнцэн тэтгэлэг авахад шаардагддаг чухал шалгуур бол хүмүүнлэг-сайн дурын ажил юм. Эмпати сургуулийн зугээс сурагчдаараа мод тариулж , эмзэг давхаргын хумууст туслуулах аян өрнүүлдэг нь энэ шалгуурыг гайхалтайгаар хангадаг. Эмпати сургуулийн энэ давуу талууд намайг мөрөөдлийн их сургуульд минь оруулж чадсан юм. Амьдарлыг минь өөрчилсөн энэ том боломжийг олгож амжилтанд хүрэхэд миний гүүр болсон сургуулиараа би ургэлж бахархаж явах болно.

Сэтгэгдэл бичих