ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

2016-12-22 Сэтгэгдэл

Сайн байцгаана уу? Сургуулийн сурагчдын зөвлөлөөс зохион байгуулж буй сурагчдын шинэ жилийн баяр 3, 4-р хороолол, Өргөө кинотеатрын хойно байрлах РОЯАЛ ресторанд 2016 оны 12-р сарын 23-ны өдөр 14:00-18:00 цагийн хооронд болно.  18:00 цагаас хойш аливаа үйл ажиллагаа байхгүй тул та бүхэн хүүхдүүдээ ирж авна уу. Баярлалаа. Сургуулийн захиргаа.

Эцэг, эхийн зөвлөлийн хүсэлтийн хариу иржээ.

2016-12-15 Сэтгэгдэл

Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль, Эмпати сургуулиудын эцэг эхчүүд сүүлийн үед хэвлэл мэдээллээр “Монгол-Туркийн хамтарсан сургуулиуд хаагдах уу?” гэсэн гарчигтай мэдээллүүдийн талаар  холбогдох яамдуудад  албан ёсны хариу өгнө үү хэмээн хүсэлт тавьсан билээ. Энэхүү хүсэлтийн дагуу БСШУСЯ, ГХЯ болон ХЗДХ-ийн яамдуудаас албан хариу өгчээ.

Нийгмийн ухааны олимпиадын дүнгийн хурал боллоо.

2016-12-13 Сэтгэгдэл

Улаанбаатар Эмпати сургуулийн нэрэмжит Нийгмийн ухааны II олимпиад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон билээ. Тус олимпиадад нийслэл, орон нутгийн ЕБС-иудын 8, 9, 11, 12-р ангийн 600 орчим сурагчид оролцож нийгмийн ухааны хичээлийн мэдлэгээ сорьсноос СБД-ийн 1-р сургуулийн баг  амжилттай оролцож “Тэргүүн” байр эзэллээ.

Jenysys-2016 олон улсын хүүхдийн кино фестиваль

2016-12-12 Сэтгэгдэл

2016 оны 11 дүгээр сарын 23-30 ны өдрүүдэд Япон улсын Хокайдо мужийн Китами хотод зохион байгуулагдсан Jenysys-2016 олон улсын хүүхдийн кино фестивальд 10 а ангийн сурагч Г.Цэцэн, Л.Билгүүн нар оролцоод ирлээ. Монгол улсаас нэг багш 9 хүүхэд оролцсон тус наадамд Азийн 13 орны 130 хүүхэд оролцжээ.

2016-2017 GDS I RESULTS

2016-12-12 1 Comment

2016-2017 оны 1-р улирлын GDS шалгалтын дүнг Сургуулийн мэдээллийн системээс /http://sis.ubempathy.mn/ харна уу.