10D ангийн сурагч З.Намуунжаргал “Эх хэлээ ижий шигээ хайрлая” уралдаанд дэд байр эзэллээ.

2015-05-28 Сэтгэгдэл

10D ангийн сурагч З.Намуунжаргал “Эх хэлээ ижий шигээ хайрлая” уралдааны “Зөв сайхан, зохион бичих чадвар” төрөлд дэд байр эзэлж “ЭХ ХЭЛ” мөнгөн медаль хүртэж Монголын сурагчдын холбооны дээд шагнал болох “ТАВАН ОНЦЫГ ЭЗЭМШИГЧ” хүрэл медалиар шагнагдлаа.

Улсын, хотын олимпиадад амжилттай оролцсон сурагчид

2015-05-26 Сэтгэгдэл

2014-2015 оны хичээлийн жилд манай сургуулийн сурагчид хотын олимпиадаас нийт 7 мөнгө, 7 хүрэл медаль, улсын олимпиадаас 3 алт, 2 хүрэл медаль хүртлээ. Олимпиадад амжилттай оролцсон багш сурагчиддаа баяр хүргэе.

2014-2015 GDS-3 шалгалтад манай сургууль 1-р байранд орлоо.

2015-05-25 2 Comments

Монгол-Туркийн хамтарсан сургуулиудын дунд явагдсан GDS-3 шалгалтад манай сургууль амжилттай оролцож нийт 4 сургуулиас 1-р байранд орлоо. Нийт багш, сурагчиддаа баяр хүргэе. ШАЛГАЛТЫН ДҮНГ ДЭЛГЭРЭНГҮЙ ОРЖ ҮЗНЭ ҮҮ.

ХАВРЫН БАЯР 2015

2015-05-20 Сэтгэгдэл

6 дахь жилдээ зохион байгуулж буй “ХАВРЫН БАЯР-2015”-д хүндэт эцэг, эх, төгсөгчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй дарж хөтөлбөртэй танилцана уу.

Улсын Хими, Биологийн олимпиад

2015-05-04 1 Comment

2015 оны 04 –р сарын 26нд УБ дах Монгол-Туркийн хамтарсан сургууль дээр Баянзүрх дүүргийн үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд Монгол-Туркийн хамтарсан сургуулиудын нэрэмжит улсын химийн XXVI олимпиад, улсын биологийн XXV олимпиад 9-р ангийн ангилалд амжилттай болж өнгөрлөө.