ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮЕЭР

2015-04-28 Сэтгэгдэл

Өнгөрсөн амралтын өдрүүдээр манай сургуулийн элсэлтийн шалгалт болсон билээ. Тус шалгалтанд нийт 370 гаруй сурагчид оролцсон байна. Шалгалтанд орсон сурагчиддаа баярлалаа. Posted by Улаанбаатар Монгол-Туркийн хамтарсан сургууль on Monday, April 27, 2015

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮН

2015-04-24 1 Comment

2015-2016 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн гарлаа. Шалгалтанд тэнцсэн сурагчид /шараар будагдсан/ өөрсдийн нэрийн ард тавигдсан цагт ирж ярилцлаганд орно. Ярилцлагад ороогүй тохиолдолд дараагийн нөөц сурагчидаас элсэлт авах тул цагтаа ирэхийг анхаарна уу. Нөөц сурагчид /ногооноор будагдсан/ сурагчид 4-р сарын 29-ноос ирж уулзаарай. ТЭНЦСЭН СУРАГЧДАД БАЯР ХҮРГЭЕ. ШАЛГАЛТАНД ОРОЛЦСОН НИЙТ СУРАГЧИДДАА БАЯРЛАЛАА.

ОНЛАЙНААР БҮРТГҮҮЛСЭН СУРАГЧДЫН АНХААРАЛД

2015-04-23 Сэтгэгдэл

  Онлайнаар бүртгүүлсэн сурагчдын БҮРТГЭЛИЙН ХУУДСЫГ имэйл хаягаар явуулсан болно. ТА БҮХЭН имэйл хаягаа шалгаад бүртгэлийн хуудас ирээгүй бол ubmonturk2014@gmail.com хаягаар өөрийн цээж зургаа явуулаарай. Жич: Бүртгэлийн хуудасгүй тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхаарна уу.

2015-2016 оны хичээлийн жилд 11, 12-р ангиуддаа нэмэлт элсэлт авна

2015-04-22 Сэтгэгдэл

Улаанбаатар Монгол-Туркийн хамтарсан сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилд  11, 12-р ангиуддаа цөөн тооны нэмэлт элсэлт авахаар төлөвлөж байна. Хэрэв та манай сургуульд элсэхийг хүсвэл доорх хаягаар орж бүртгүүлээд  ubmonturk@empathy.mn хаягаар сүүлийн 2 жилийн дүнгээ явуулна уу. Бид таны мэдээлэлтэй танилцаад эргэж холбогдох болно. Нэмэлт элсэлт 2016-2017