Сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд хагас шигшээд шалгарлаа

2016-04-15 Сэтгэгдэл

Баянзүрх дүүргийн ЕБС-ын 2015-2016 оны хичээлийн жилийн Сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд манай сургуулийн сурагчид амжилттай оролцож хагас шигшээд шалгараад байна. Маргааш буюу 4-р сарын 16-нд Ус сувгийн удирдах газрын спорт зааланд 9.00 цагаас 33-р сургуулийн багтай шигшээ тоглолтын төлөө сүүлчийн тоглолтоо хийнэ.

Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

2016-03-02 Сэтгэгдэл

Өнгөрсөн 7 хоногт Гар бөмбөгийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт эрэгтэй  баг, эмэгтэй баг оролцсоноос анги алтан медаль, шилжин явах цом, ангиуд мөнгөн медаль, ангиуд хүрэл медаль тус тус хүртэж, 12А ангийн сурагч Ү.Түмэнжаргал, 11А ангийн сурагч М.Сувд-Эрдэнэ нар “Тэгш тоглогч”-оор, 10Д ангийн сурагч Б.Дөлгөөн, 10В ангийн сурагч Г.Марал нар “Өсөх... View Article

9a ангийн сурагч О.Чингүүн “Цагаан бэрс 2015” шатрын тэмцээнд 1-р байр эзэллээ

2015-09-28 Сэтгэгдэл

МҮЭ-ийн Соёлын Төв Ордон, Монголын Шатрын Холбоо хамтран зохион байгуулсан “Цагаан бэрс-2015” өсвөрийн шатарчдын тоглолтын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 1-р байр эзэлж Алтан цом, Өргөмжлөл, Мөнгөн медалиар шагнууллаа. 

10D ангийн сурагч З.Намуунжаргал “Эх хэлээ ижий шигээ хайрлая” уралдаанд дэд байр эзэллээ.

2015-05-28 Сэтгэгдэл

10D ангийн сурагч З.Намуунжаргал “Эх хэлээ ижий шигээ хайрлая” уралдааны “Зөв сайхан, зохион бичих чадвар” төрөлд дэд байр эзэлж “ЭХ ХЭЛ” мөнгөн медаль хүртэж Монголын сурагчдын холбооны дээд шагнал болох “ТАВАН ОНЦЫГ ЭЗЭМШИГЧ” хүрэл медалиар шагнагдлаа.

8А ангийн сурагч О.Чингүүн шатрын дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхтэй боллоо

2015-01-29 Сэтгэгдэл

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохиогдсон МУ-ын аварга, Спортын мастер И.Ганбаатрын нэрэмжит шатрын тэмцээнд 8А ангийн сурагч О.Чингүүн амжилттай оролцож 1-р байр эзэлж, дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээр шагнууллаа.