Бид хэн бэ ?

Улаанбаатар Эмпати дунд сургууль нь 1994 онд байгуулагдсан бөгөөд тэр цагаас эхлэн боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үйл ажиллагаагаараа байнга тэргүүлсээр ирсэн.

Манай сургууль нь:

  • 2004, 2005 онд “Хүүхдэд ээлтэй сургууль”
  • 2004 онд “Өсвөр үе, боловсролд хөрөнгө оруулагч байгууллага”
  • 2007 онд БҮТ-ийн “Шилдэг үнэлгээтэй сургууль”
  • 2008 онд “Дүүргийн тэргүүний сургууль”
  • 2008 онд “Топ Менежменттэй 20 сургууль”
  • 2009 онд “Нийслэлийн тэргүүний сургууль”
  • 2010 онд БҮТ-ийн “Шилдэг үнэлгээтэй сургууль”
  • 2012, 2013, 2014 оны “BEST OF MONGOLIA” цахим санал асуулгад шилдэг дунд сургууль
  • 2015 онд BID буюу Business Initiative Directions байгууллагаас “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага”
  • 2016 онд Улаанбаатар хотын Химийн олимпиадын “Аварга сургууль“-иар тус тус шалгарсан амжилттай.

alba1

Д.Ганбаатар
Сургуулийн захирал.

dgan65@yahoo.com

alba1

Haci Ömer Ayyıldız
Сургалтын менежер

h.omerayyildiz@hotmail.com

alba1

Fatih Avsar
Сургалтын менежер

favsar@gmail.com

alba1

Т.Баяржаргал
Захирлын туслах

bayarjargal.t@gmail.com

alba1

Ertuğrul Kulaç
Нийгмийн ажилтан

ert2020@gmail.com

Бидний бахархал

Бидний амжилт

bidnii_amjilt1
Сургууль байгуулагдсан цагаас эхлэн багш сурагчид өнөөг хүртэл жил бүр дүүрэг, нийслэл, улс, олон улсын хэмжээний математик, физик, хими, биологи, мэдээлэл зүй зэрэг олон олимпиад уралдаанд амжилттай оролцож, шагналт байр эзэлж Монгол улсын нэрийг олон улсад өргөж ирсэн.1994 оноос 2013 оны хооронд улсын болон олон улсын чанартай олимпиадуудаас нийт 55 алт, 71 мөнгө, 82 хүрэл медаль авчээ.

Бидний орчин

Орчин үеийн шинэ технологиор тоноглосон физик,хими, биологи, компьютерийн иж бүрэн лабораториудтай. Сурах бичиг, материаллаг баазаа Турк, Англи улсаас авдаг.

Бүх ангиудад проектор, электрон самбар суурилуулж багш, сурагчдад амжилт гаргах нөхцөл боломжийг бүрэн хангасан. Анги дүүргэлт 20-26 хүүхэдтэй.

120 хүний багтаамжтай хурлын танхим, стандартын шаардлага хангасан спорт заалтай.

Бидний онцлог

Сурагчдын дотуур байр нь манай сургуулийн хамгийн том давуу тал юм. Сурагчид дотуур байранд амьдарснаар бие дааж сурах, шийдвэр гаргах, багаар ажиллах, чадвар, бусадтай зохицон амьдрах арга ухаанд сурах гээд их олон чадвар эзэмшдэг. Дотуур байранд сурагчдын гэрийн даалгавар хийх, хичээл давтах, хувь хүний хөгжилд анхаарал тавьж, тусалж дэмжиж ажилладаг учраас сурагчдын амжилт маш өндөр байдаг. Мөн бүх мэргэжлийн багш нар ээлжлэн дотуур байранд байрлаж хүүхдүүдэд нэмэлт, давтлага хичээл заадаг.

KTT & GDS

KTT-3 долоо хоног тутамд авах шалгалт.

GDS-Улирал тутамд авах шалгалт.